Хүнсний ногооны үр олгох ажил үргэлжилж байна

Хүнсний ногооны үр олгох ажил үргэлжилж байна

Засгийн газрын энэ оны 118 дугаар тогтоолоор улсын төсвийн хөрөнгөөр нийлүүлсэн хүнсний ногооны үрийн үнийг 80 хувь хөнгөлөн олгохоор шийдвэрлэсэн. Үүний дагуу 21 аймаг, нийслэлийн ХАА-н газруудад хүнсний ногооны үрийг хуваарилан хүлээлгэсэн. Үүнийг тус газрууд аймаг, нийслэл, дүүрэг, сумдын хүнсний ногоо тариалагч иргэдэд олгож байна. Үүнд байцаа, шар лууван, шар манжин, хүрэн манжин, тарвас, бууцай, сармис, урт сонгино,  хүлэмжийн хэмх, лооль, чинжүүний үр орж байна.