”Алтайн түмэн гайхамшиг” гэрэл зургийн үзэсгэлэнд 90 гаруй бүтээл дэлгэжээ

”Алтайн түмэн гайхамшиг” гэрэл зургийн үзэсгэлэнд 90 гаруй бүтээл дэлгэжээ

Говь-Алтай /МОНЦАМЭ/. 

Говь-Алтай аймгийн ЗДТГ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Соёл, урлагийн газар, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо, аймгийн гэрэл зурагчдын холбоо хамтран ”Алтайн түмэн гайхамшиг” гэрэл зургийн үзэсгэлэнг дөрөвдүгээр сарын 22-25-ны өдрүүдэд зохион байгуулж байна. 

Үзэсгэлэнд Говь-Алтай, Увс, Баян-Өлгий, Ховд аймгийн гэрэл зурагчдын 90 гаруй бүтээлийг дэлгэсэн бөгөөд Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны тэргүүн, дэд тэргүүн нар хүрэлцэн ирж оролцож буйгаараа онцлогтойюм. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд энэ сарын 22-нд гэрэл зурагчид, сонирхогчдод мэргэжлийн зөвлөгөө арга зүйн сургалтыг зохион байгуулсан бөгөөд нийт 70 гаруй хүн хамрагдлаа.