Гавъяат эмч Л.Гантөмөр их, бага 6000 гаруй хагалгаанд гар бие оролцжээ

Гавъяат эмч Л.Гантөмөр их, бага 6000 гаруй хагалгаанд гар бие оролцжээ

 
 Монгол улсын хүний гавьяат эмч Лхамжавын Гантөмөр. Тэрээр 1966 онд Алтай хотод төрсөн. 1984 онд аймгийн 2-р арван жилийн дунд сургуулийг төгсөөд Улаанбаатар хотод Анагаахаан ухааны дээд сургуульд суралцаж төгссөн юм. Түүний эмч болсон түүх их сонин. 1986 онд том ах нь авто ослоор харамсалтай амиа алдсан байна. Тухайн үед том ахыг нь Дэлгэр сумаас голио ногоон онгоцоор тээвэрлэж, Улаанбаатар хотоос гэмтлийн эмч ирж хагалгаа хийсэн ч тусыг олоогүй гэдэг. Ослын нөхцөл байдал, ахыгаа ээжтэйгээ хамт ямар хүнд хэцүү байдалд байгааг харсан 2-р курсын оюутан Л.Гантөмөр эргэлт буцалтгүй эмч болохоор шийдсэн гэдэг.
1990 онд сургуулиа төгсөөд өөрийн хүсэлтээр Бугат суманд их эмчээр ажилласан байна. Удалгүй Улаанбаатар хотод Анагаах ухааны дээд сургуульд багшаар уригдан ажиллаж байлаа. Гэхдээл түүний дотор ах, ижий хоёр нь санаанаас гарахгүй байсаар багшийн ажлаа орхиж 5 жил ГССҮТ-д ажиллаад 1996 онд нутагтаа ирж ажиллах хүсэлтээ дарга удирдлагадаа гаргаж Алтай нутагтаа аавын хүү иржээ. Хотын төвд ая тухтай орчинд тэр ажиллах боломж байсан юм. Гэхдээ тэрээгүй алтан нутгийнхаа зон олны эрүүл мэндийн төлөө нойр хоолоо хасан зүтгэсэн билээ.
Одоо ч тэр зүтгэж байна. Аймгийнхаа Нэгдсэн эмнэлгийн Гэмтлийн тасгийн зөвлөх эмчээр ажиллаж хүний төлөө бусдын төлөө ажиллах, амьдрах хамгийн сайхан гэж өгөөлж сууна. Бидний дунд ийм л нэг эгэл даруухан баатар амьдарч явна.