Дамжин өнгөрөх нислэгийн тоо нэмэгдсээр байна

Дамжин өнгөрөх нислэгийн тоо нэмэгдсээр байна

ИНЕГ-ын мэдээллээр манай улсын нутаг дэвсгэр дээгүүр дамжин өнгөрсөн олон улсын нислэгийн тоо өнгөрсөн 7 хоногт 550-аас 588 болж нэмэгджээ.  Олон улсын “Чингис хаан” нисэх буудалд 161, “Буянт-Ухаа” дахь нисэх буудлаас 33 нислэг үйлдсэн байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нисэх хөлгийн хөөрөлт, буултын нислэг 142.3 хувиар, орон нутгийн нислэг 176.8 хувиар тус тус өсжээ.

ҮСХ-ны мэдээллээр энэ оны эхний улиралд агаарын тээврээр 2.7 мянган тонн ачаа тээвэрлэжээ. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад ачаа тээвэр 1.9 мянган тонноор буюу 3.5 дахин нэмэгджээ. Агаарын тээврийн өсөлтөд олон улсад тээсэн ачаа 10.6 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.