Дөрвөн гишүүнийг түдгэлзүүлэх  саналыг Халдашгүй байдлын дэд хороо өнөөдөр хэлэлцэнэ

Дөрвөн гишүүнийг түдгэлзүүлэх саналыг Халдашгүй байдлын дэд хороо өнөөдөр хэлэлцэнэ

Улсын ерөнхий прокуророос УИХ-ын дарга Г.Занданшатарт УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлт хүргүүлээд байсан. Тодруулбал, Хөгжлийн банкны асуудалд холбогдсон УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нар болон Ё.Баатарбилэг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-ын даргад хүргүүлсэн. Ё.Баатарбилэгийн хувьд Хөгжлийн банкны асуудалд холбогдоогүй. Тэгвэл өөр хууль бус үйлдлээр ийн шалгахаар зэхэж буй бололтой. 

Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн, нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар нууцаар санал хурааж шийдвэрлэнэ. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжиж санал өгсөн бол энэ тухай тогтоолыг баталсанд тооцохоор хуульд заасан билээ.