Эрүүл, аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллагуудыг шалгарууллаа

Эрүүл, аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллагуудыг шалгарууллаа

 
Жил бүрийн 04 дүгээр сарыг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сар” болгож улс орон даяар аян өрнүүлж хэвшсэн. Аяны хүрээнд “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага”-ыг шалгаруулах болзолт улсын уралдааныг 11 дэх жилдээ зохион байгууллаа.
Уралдааны зорилго үйлдвэрлэлийн орчин, ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулж, ажилтныг үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл болон бусад эрсдэлтэй хүчин зүйлийн нөлөөллөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, шинэ санаачлага, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, урамшуулан дэмжих, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн эерэг соёлыг түгээхэд чиглэж байсан юм.
“Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага-2021” уралдаанд Барилгын салбараас Улаанбаатар БҮК ХК, Таванбогд проперти ХХК тус тус шалгарлаа.