АНУ-ын бага сургуульд халдлага гарч, 19 хүүхэд, 2 багш амиа алджээ

АНУ-ын бага сургуульд халдлага гарч, 19 хүүхэд, 2 багш амиа алджээ

АНУ-ын Техас мужийн Ювалд хотын бага сургуульд зэвсэгт халдлага гарсны улмаас 19 сурагч, хоёр багш амиа алджээ. Халдлага үйлдсэн 18 настай Сальвадор Ромас гэгч этгээдийг хэргийн газар ирсэн цагдаагийнхан буудсан байна. Буудалцааны үеэр хоёр цагдаа хөнгөн шархаджээ.Техас мужийн захирагч Грег Эбботт алуурчин сургуулийн хажууд машинаа зогсоогоод, сургууль руу гар буу болон винтовтой орсон гэж мэдээлсэн байна.

Ювалд  хот нь АНУ-ын долоо дахь том хот болох Сан-Антониогоос баруун тийш 130 км зайд оршдог. Зэвсэгт халдлага 7-10 насны хүүхдүүд суралцдаг "Робб" сургуульд болжээ.