БНХАУ-д ковидын халдвар бүрэн арилаагүй байгаа бөгөөд үүнээс шалтгаалан гадаадын иргэдийг хүлээн авсан тохиолдолд 7-10 хоног тусгаарлаж байгаа юм байна. Манай улс БНХАУ-тай агаарын хилээ нээж, долоо хоног тутам Монгол, Хятадын авиа компаниуд сэлгэн нислэг үйлдэх шийдвэр гарсан. Гэхдээ тусгаарлалтын журам нь хараахан гараагүй учир ажил хэрэг болон аяллын шугамаар өмнөд хөрш рүү зорчсон тохиолдолд 14-20 хоног өндөр өртөгтэй зочид буудлуудад тусгаарлагдах магадлалтай байгаа ажээ. Одоогоор БНХАУ-ын Хөххот, Гуанжоу, Бээжин, Шанхай зэрэг хотууд нислэг хүлээн авахгүй байгаа аж.
