Гэрээсээ гараад сураггүй алга болсон 14 настай хүүгийн цогцсыг зоориноос олжээ

Гэрээсээ гараад сураггүй алга болсон 14 настай хүүгийн цогцсыг зоориноос олжээ

Гэрээсээ гараад сураггүй алга болсон 14 настай хүүгийн цогцсыг зоориноос олжээЭнэ сарын 2-ны өдөр гэрээсээ гараад сураггүй алга болсон 14 настай хүүгийн цогцсыг хуучин зоориноос олжээ.

Тодруулбал, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Элст багийн “Задгай”-д будаа хадгалдаг байсан хуучин агуулахын зооринд цогцос байна гэсэн дуудлагыг 06.05-ны өдрийн 12:20 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид очиход ашиглагддаггүй агуулахын 9 орчим метрийн гүнтэй будаа хадгалдаг зооринд тус сумын 7 дугаар хорооны харьяат иргэний 14 настай хүүгийн цогцос байжээ. Тухайн хүүхэд зургаадугаар сарын 02-ны өдөр гэрээсээ гараад сураггүй болсныг Цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж байсан юм.