
М.Оюунчимэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхэд хандан та нар “БИТГИЙ УЛС ТӨРЖӨӨРЭЙ“ хэмээжээ
Тэрбээр төрийн ордны гадаа цугласан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхтэй уулзахдаа "Та нар битгий улстөржөөрэй" хэмээн хэлж ХБХ-ийн эцэг эхийн дургүйцлийг хүргэсэн байна. Түүнийхээр бол хөгжлийн бэрхшээлтэй, өвдөж зовсон хүүхдээ тэврээд Төрийн ордны хаалганд тулж ирсэн эцэг эхчүүд улстөржиж яваа аж.
Хаана, юу хэлэхээ мэддэг улстөрчийн мэдлэг, мэдрэмж байсангүй. Бүр эх, эмэгтэй хүний өрөвдөх сэтгэл ч харагдсангүй. Өвчтэй хүүхдээ тэвэрч, тэргэнцэрт түрж өдөржин Төрийн ордны хаалга сахисан эцэг эхчүүдэд улстөржихгүй байхыг сануулахдаа тэр зовсонгүй.