"Чулуун Арслан"-г сэтгэл зүрхээ зориулан хийсэн гэжээ

"Чулуун Арслан"-г сэтгэл зүрхээ зориулан хийсэн гэжээ

Сүүлийн өдрүүдэд сошиал орчинд “Хэнтийчүүд төсвийн мөнгөөр арслангийн хөшөөг үзэмжгүй хийсэн” талаар ташаа мэдээлэл тавигдах болсон. Энэхүү баримлыг 2017 онд төсвөөс нэг ч төгрөг мөнгө хөрөнгө гаргалгүйгээр БТСГ-ын хамт олон өөрсдийн санаачилгаараа барьж байгуулжээ.

Ингэхдээ хуучин барилгын чулуу түүж дотор дүүргэлтийг нь хийж, төмөр рам зангидах, гагнуурын ажлыг байгууллагын ажилтнууд нь өөрсдийн гараар хийж гүйцэтгэжээ. Мэргэжлийн бус хүмүүс хийсэн тул загвар хийцийн хувьд алдаа гарсан байх магадлалтай ч байгууллагынхаа өнгө үзэмжийг сайжруулахын тулд өөрсдийн санаачилгаараа хөрөнгө мөнгө, сэтгэл зүрхээ зориулан хийжээ. хэмээн тус аймгийн ЗДТГ мэдээллээ.