Дараах байршлуудад 15-наас халуун усны хязгаарлалт хийнэ

Дараах байршлуудад 15-наас халуун усны хязгаарлалт хийнэ

 

УБДС -аас энэ сарын 15-наас 06 сарын 29-ныг хүртэл 14 хоногийн хугацаагаар дараах байршлуудад хэрэглэгчийн хэрэгцээний халуун усыг түр хязгаарлах аж. 

Тодруулбал Барс 2 захаас Хархорин зах хүртэл 1 болон 10 дугаар хорооллын авто замын урд хэсэг, Түндэмүн саун, Гурван билэг их дэлгүүрийн урд талын орчим, Хуучин тээврийн товчоо, 5 дугаар хороолол, 40, 50 мянгат, Баруун дөрвөн зам орчим, Хонхорын 7 дугаар байр орчмын айл өрх, ААН байгууллагын халуун усыг хязгаарлана гэлээ. 

 Энэ хугацаанд нэр дурдсан байршлуудын харъяа ОСНААКонторууд мөн өөрийн эзэмшлийн шугам тоноглолд ээлжит засвар үйлчилгээгээ амжиж хийх шаардлагатай байдаг тул зарим тохиолдолд хугацаа өөрчлөгдөх магадлалтай тул хэрэглэгч та лавлах тодруулах зүйлсээ манай шуурхай албаны 7004-7005 тоот утсаар болон харъяа орон сууцны контороос мэдээллээ авах боломжтой.