Энэ сарын 24-26-нд  "Улаанбаатар-2022" Грандслам болно

Энэ сарын 24-26-нд "Улаанбаатар-2022" Грандслам болно

Монголын жүдо бөхийн холбоо зургадугаар сарын 24-26-нд Улаанбаатар хотноо болох "Их Дуулга"-д зодоглох тамирчдаа албан ёсоор зарлалаа. Манай улсаас нутгийнхаа татамид нийт 54 жүдоч зодоглох нь. Эрэгтэйчүүдийн +100, эмэгтэйчүүдийн -78 кг-д тус бүр гурав үлдсэн бүх жинд дөрвөн тамирчин оролцоно. Грандслам, Гранпри болон дотоодын тэмцээний амжилтыг харгалзан тамирчдаа тодруулсан байна. “Будапешт-2017” ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Ганбаатарын Одбаяр, “Токио-2020” олимпийн наадмын хүрэл медальт ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар, “Будапешт-2021” ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Ёндонпэрэнлэйн Басхүү тэргүүтэй Парисын олимпийн цикльд хүч үзэх манай жүдочид “Степпе Арена”-д ард түмнийхээ өмнө дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөх юм.

"Улаанбаатар-2022" Грандсламд зодоглох жүдочид:

Эрэгтэйчүүд

60 кг: Э.Сумъяабазар, Э.Ариунболд, Б.Цогт-Очир, Б.Сүхбат

66 кг: Ё.Басхүү, Б.Эрхэмбаяр, Б.Нармандах, Г.Сод-Эрдэнэ

73 кг: Г.Одбаяр, Ц.Цогтбаатар, Л.Анхзаяа, О.Уранбаяр

81 кг: Г.Болор-Очир, Б.Мөррэнцэн, Т.Ренчиндорж, Б.Эрдэнэбаяр

90 кг: Г.Алтанбагана, Г.Пунцэгцэрэн, Д.Мөнхтулга, Б.Мөнхбаяр

-100 кг: Б.Гончигсүрэн, О.Хангал, Д.Нямхүү, Б.Сумъяабазар

+100 кг: О.Цэцэнцэнгэл, Э.Мөнхжаргал, У.Балжинням

Эмэгтэйчүүд

 48 кг: Г.Наранчимэг, Б.Баасанхүү, Б.Ойдовчимэд, Т.Ариунзаяа

52 кг: Б.Хорлоодой, Ц.Гал-Од, Э.Номинтуяа, М.Нандин-Эрдэнэ

57 кг: Л.Энхрийлэн, М.Ичинхорлоо, Б.Алтанцэцэг, О.Оюунчимэг

63 кг: Б.Ганхайч, Б.Баасанжаргал, С.Лхагвадулам, Л.Дэлгэрмаа

70 кг: Ц.Энхчимэг, М.Даваасүрэн, Б.Ганзаяа, Ц.Мөнгөнтуяа

-78 кг: Б.Ням-Эрдэнэ, О.Хүслэн, Б.Хонгорзул

+78 кг: А.Адъяасүрэн, Д.Номинзул, М.Ууганжаргал, Д.Жаргалмаа.