Үндэсний их баяр наадмын сорилго барилдаан зургаадугаар сарын 26-нд болно

Үндэсний их баяр наадмын сорилго барилдаан зургаадугаар сарын 26-нд болно

“Мөнхийн Үсэг” группийн 30 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадмын сорилго Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан зургаадугаар сарын 26-нд 12:00 цагаас товлогджээ.

Түүнчлэн, Монголын үндэсний бөхийн холбооны Тэргүүлэгчдийн ээлжит хурал "Барилдааны дүрмийн зөвлөл"-ийн гишүүдтэй хамтран зургаадугаар сарын 17-ны баасан гарагийн 17:00 цагаас "Монгол бөхийн өргөө"-нд болох аж.