300 гаруй Монгол хүүхэд Цэнхэр халим хэмээх тоглоомын золиос болсон байж болзошгүй

300 гаруй Монгол хүүхэд Цэнхэр халим хэмээх тоглоомын золиос болсон байж болзошгүй

 ОХУ-аас гаралтай Цэнхэр халим хэмээх тоглоомын талаар олон нийтийн сүлжээнд шуугиж байгаа билээ. Энэхүү тоглоом нь өсвөр насны хүүхдийг онилж, болзол биелүүлэхийг шаарддаг. Эцэст нь уг тоглоомыг тоглож байгаа хүүхэд амиа хорлох эрсдэлд хүргэдэг байна. Энэхүү аюултай тоглоом хэдийн нь Монголд нэвтэрч эхэлсэн гэх мэдээллийн Эрүүгийн цагдаагийн газраас өгч байна.

Сүхбаатар дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт 17 настай охин амиа егүүтгэсэн хэрэг энэ сард гарчээ. Уг охин файсбүүкээр хүмүүстэй харилцаж байгаад гэнэт босч угаалгын өрөөнд орон амиа хорлосон гэх мэдээллийг түүний ар гэрийнхэн өгсөн байна. Энэ дагуу охины файсбүүкээрээ харилцаж байсан хүмүүсийг шалгаж эхэлжээ. Тэдний шалгах явцад уг охин цэнхэр халим тоглоомын золиос болсон байж болзошгүй ул мөр гарсан мэдээлэл байна. Амиа хорлосон гэх охин нь Сүхбаатар дүүргийн 2-р сургуульд сурч байсан байна. Иймээс 2-р сургуульд Цэнхэр халим тоглоомын бүлэг байж болзошгүй хэмээн шалгаж байгаа гэх мэдээллийг цагдаагийн байгууллагаас өгч байна.

Эрүүгийн цагдаагийн газраас Цэнхэр халим гэх тоглоомтой холбоотой хэд хэдэн нууц группийг фэйсбүүк хуудаснаас илрүүлжээ. Энэ дагуу шалгалтыг явуулж байгаа юм байна. СХД-д амьдардаг 23 настай залуу уг тоглоомыг эхлүүлж, 300 орчим хүүхдийг элсүүлсэн гэх мэдээлэл байна. Тэрхүү залуу нь өсвөр насны хүүхдүүдийг айлган сүрдүүлэх замаар тоглоомынхоо болзлыг хийлгэдэг байжээ. Ингэхдээ хүүхдүүдийг зүүгээр арьсан дээрээ хатга, урууландаа хатга гэх мэтээр ноцтой үйлдэл хийхийг шаардаж байсан байна. Нууц группийг илрүүлэх ажлыг Эрүүгийн цагдаагийн газраас авч хэрэгжүүлж байна.

Ганцхан жишээ хэлэхэд л Эрүүгийн цагдаагийн газарт 12 настай охин хандсан байна. Тухайн охин нь санамсаргүй байдлаар цэнхэр халим тоглоомын тоглоомын оролцогч болчихжээ. Ингээд эхний хэдэн даалгаврыг нь биелүүлсэн байна. Гэтэл хүнд хүнд, эрүүл мэндэд эрсдэл учруулах даалгавар биелүүлэхийг шаардаж эхэлжээ. Үүнийг нь эсэргүүцэхэд ар гэрийнхэн болон өөрийнх нь талаарх мэдээллийг сошиалд тараана. Муу муухайгаар хэлүүлнэ хэмээн сүрдүүлсэн байна. Энэ бүхнээс айсан охин Эрүүгийн цагдаагийн газарт аав ээжийнхээ хамт ханджээ. Гэтэл уг охиныг сүрдүүлж Цэнхэр халим тоглоомоор тоглуулсан хүн нь өсвөр насны хүү байсан нь тогтоогдсон талаар цагдаагийн газраас мэдээлэлж байна.

Иймээс өсвөр насныхаа хүүхдийн сошиал орчинд байгаа нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж, энэ мэт аюултай тоглоомын золиос болохоос урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн газраас эцэг эхчүүдэд анхааруулж байна. Мөн өсвөр насны хүүхдийг Сошиал сүлжээнд болгоомжтой байж, эрсдэлтэй алхамд өртөхгүй байхыг цагдаагийн газраас анхаарууллаа.