Нийтийн тээврийн машин цагийн тарифт өөрчлөлт оруулахаар болов

Нийтийн тээврийн машин цагийн тарифт өөрчлөлт оруулахаар болов

 

Инфляцын түвшин, гадаад валютын ханшийн өсөлтөөс шалтгаалан тос, тослох материал болон сэлбэг хэрэгсэл, бусад бараа бүтээгдэхүүний үнэ өссөн. Мөн шатахууны үнэ нэмэгдсэн зэрэг нь “Машин цагийн тариф”-т өөрчлөлт оруулах шаардлага бий болсон аж. Уг тогтоолын төсөлд машин цагийн зардлын тарифыг их багтаамжийн дизель хөдөлгүүртэй автобус 53364 төгрөг, угсраа автобус 69688, дунд багтаамжийн автобус 46428, цахилгаан давхар автобус 63979 төгрөг байхаар тусгасныг хэлэлцэн дэмжлээ.  

Товчхон

  • Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын балансад бүртгэлтэй Соната-7 маркийн автомашиныг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэв. 
  • Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт, Азийн хөгжлийн банк болон Европын хөрөнгө оруулалтын банкны зээлийн санхүүжилтээр барьж, ашиглалтад оруулсан ус дулаан дамжуулах төвийн барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмж болон иргэн аж ахуйн нэгж байгууллагаас нийслэлийн өмчид шилжүүлж буй инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийг нийслэлийн өмчид бүртгэн авлаа. 

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Asuudal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй

0/1000

Нийт: 0 сэтгэгдэлтэй