Б.Баасанцогттой лифтэнд байсан шүүгчид ажлаа алдсандаа гомдол гаргажээ

Б.Баасанцогттой лифтэнд байсан шүүгчид ажлаа алдсандаа гомдол гаргажээ

 

Өмгөөлөгч Б.Баасанцогт лифтэнд зүй бус үйлдэл гаргахад хамт байсан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар, Булган аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр нарын сахилгын зөрчлийг Шүүгчдийн сахилгын хороогоор өнгөөрсөн нэгдүгээр сарын 20-нд хэлэлцсэн.

Улмаар шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг шүүгчээс түдгэлзүүлж, шүүгч З.Болдбаатарт зургаан сарын хугацаанд цалинг нь 30 хувь бууруулах шийтгэл оногдуулсан юм.

Тэгвэл тэд эд шийдвэрийг эс зөвшөөрч, гомдол гаргасныг энэ сарын 07-нд Хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх тов гарчээ.