БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндоржийн аав өөрийн компаниараа дамжуулан иргэнээс 3 тэрбум төгрөг залилсан байж болзошгүй хэргээр шалгагдаж байна

БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндоржийн аав өөрийн компаниараа дамжуулан иргэнээс 3 тэрбум төгрөг залилсан байж болзошгүй хэргээр шалгагдаж байна

Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Г.Түвдэндоржийн аав Ц.Гантөмөр өөрийн компаниараа дамжуулан 3 тэрбум 984 сая төгрөгийг залилан мэхэлж хувьдаа зарцуулсан байж болзошгүй хэргээр цагдаагийн байгууллагад шалгагдаж буй аж. Тодруулбал, Баянзүрх дүүрэгт оршин суух хаягтай иргэн Ш.Алтангэрэл нь Ц.Гантөмөрийн "Оргил саран" ХХК-ийн хэрэгжүүлж буй барилгын ажилд бартер болон бэлэн мөнгөөр хөрөнгө оруулалт хийсэн боловч Ц.Гантөмөр нь оруулсан хөрөнгийг хувьдаа завшсан хэрэгт холбогдоод буй аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, Ц.Гантөмөр нь Монголд байхгүй гадаад руу гарсан гэх мэдээлэл байна.

Харин эл асуудалтай холбогдуулан залилуулсан гэх иргэн түүний хүү Г.Түвдэндоржид хариуцлага тооцуулахаар БОАЖЯ-нд хандахад "Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Г.Түвдэндорж нь төрийн албаны тухай болон бусад хууль тогтоомжийг зөрчсөн, аливаа хууль бус үйл ажиллагаанд оролцсон, гэм буруутай болох нь эрх бүхий байгууллагаар тогтоогдоогүй тул түүнд хариуцлага тооцох үндэслэл байхгүй" хэмээн үзжээ.

No description available.
No description available.
эх сурвалж: www.ubn.mn  

https://ubn.mn/p/35260?fbclid=IwAR36tPrMER-UVBFaNblMy0nYr104Vlmxrp4jcrqISG0xJi9xAlwMlcRr_Hs 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Asuudal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй

0/1000

Нийт: 0 сэтгэгдэлтэй