Нэгнийгээ заазуурдан амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

Нэгнийгээ заазуурдан амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

БЗД-т архидан согтуурсны улмаас нэгнийгээ заазуурдан амь насыг нь хохироож, нэг хүнийг хүндээр гэмтээсэн хэрэг гарчээ.

Тодруулбал, БЗД-ийн нэгэн нийтийн байранд согтуу хүмүүс зодолдоод байна гэсэн дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Дуудлагын дагуу шалгахад Д гэгч согтуурсан үедээ 35 настай эрэгтэйг хоолойг нь заазуураар хэрчиж, амь насыг нь хохироогоод 34 настай эрэгтэй Б-гийн толгойн дагзан хэсэгт нь заазуурдаж биед нь хүнд гэмтэл учруулсан байдалтай байжээ. Хохирогч Б-гийн биеийн байдал маш хүнд Цэргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа гэнэ.