Хотын цас мөсийг цэвэрлээгүй гэдэг шалтгаанаар Д.Ганболдыг халжээ

Хотын цас мөсийг цэвэрлээгүй гэдэг шалтгаанаар Д.Ганболдыг халжээ

Улаанбаатар хотын авто зам, явган хүний зам цас мөсөөр хучигдөөд буй. Иргэн бүр халтирч унах нь гэдгээ өөрийн цахим хуудсанд бичиж Нийслэлийн удирдлагад эсэргүүцлээ илэрхийлж буй билээ. Үүгээр зогсохгүй Улаанбаатар хотын авто зам зүгээр л каток болжээ гэдгийг нэгэн иргэн бичлэг хийж нийгмийн сүлжээнд байршуулсан. 

Энэхүү бичлэгийн daam.mn сайт өөрийн фэйж хуудсандаа ийнхүү байрлуулжээ

Ийм нөхцөл байдал байсаар байхад Улаанбаатар хотын удирдлага хариу арга хэмжээг шуурхай авч ажилсангүй. Харин ч нэмж цас орох бүрт атга давс, хүрз бодис цацсан болоод л өнгөрч байлаа. иймээс энэ асуудалд анхаарал хандуулаагүй. Өвлийн улирлын бэлтгэл ажлын нэг болох давс, бодис зэргийн нөөцлөх ажлыг цаг хугацаанд нь хийгээгүй. Нэг тэрбум төгрөгийн тендрийг хойшлуулсан зэрэг шалтгаанаар хотын ерөнхий менежерээр ажиллаж байсан Д.Ганболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тушаалыг Нийслэлийн засаг дарга Д.Сумьяабазар гаргажээ. 

Д.Ганболд нь 60 тэрбумынхан гэх нэр хоч зүүгээд буй хотын фракцын төлөөлөл. Тодруулбал М.Энхболдын талын улс төрчдийн нэг билээ. Түүнийг 2021 онд хотын ерөнхий менежерээр томилсон бөгөөд ийнхүү 2022 оны сүүлээр ажлаас нь чөлөөллөө.