Эрт илрүүлэгт 80 мянган иргэн хамрагдахад 60 хувьд нь хоол боловсруулах тогтолцооны өвчин оношлогдов

Эрт илрүүлэгт 80 мянган иргэн хамрагдахад 60 хувьд нь хоол боловсруулах тогтолцооны өвчин оношлогдов

ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд: 2022 оны тавдугаар сарын 1-нээс эхлэн урьдчилан сэргийлэх үзлэг, эрт оношилгоог Засгийн газраас эхлүүлсэн билээ. 2022 оны 12 сарын 30 өдрийн байдлаар  801765 иргэн үзлэг шинжилгээнд хамрагдаад байна. Шинжилгээнд хамрагдсан иргэдийн 45 хувь нь эрэгтэй, 54 хувь нь эмэгтэйчүүд. 51.1 хувь нь орон нутгийн иргэд эзэлж байгаа юм.  Эрт илрүүлэг, үзлэгт хамрагдсан иргэдийн 68.7 хувь нь 0-18 насны хүүхдүүд, 31.3 хувь нь 18-аас дээш насны иргэд байна. 

Улсын хэмжээнд нийт иргэдийн 23 хувь нь үзлэгт хамрагдлаа. Үзлэг, шинжилгээгээр 460 мянга гаруй өвчний шинж тэмдэг давхардсан тоогоор илэрсэн. Үүний:

  • 60.7 хувь нь хоол боловсруулах тогтолцооны эмгэг 
  • 8.7 хувь нь дотоод шүүрэл бодисын солилцооны өвчин 
  • 7.1 хувь нь зүрх судасны өвчин 
  • 6.5 хувь нь шээс, бэлгийн замын тогтолцооны эмгэг 
  • 6.1 хувь нь амьсгалын тогтолцооны өвчлөл 

Иргэдийг эрт илрүүлэг, үзлэг шинжилгээнд идэвхтэй хамрагдахыг уриалж байна.  2023 онд ч эрт илрүүлэг, үзлэг оношилгоо үргэлжлэн явагдана гэдгийг мэдэгдье хэмээн өнөөдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр ярилаа.