”Сургуулийн сүнс-2” кино хүлээлтээс дээгүүр байж чадах уу?

”Сургуулийн сүнс-2” кино хүлээлтээс дээгүүр байж чадах уу?

Өнгөрсөн жил "Сургуулийн сүнс" гэх нэрээр олны анхаарлыг татаж чадсан кино нэг хэсэг л залуусын хараанд өртөөд амжсан. Тус кино оюутан, сурагчдад зориулсан аймшгийн кино гэдгээрээ ихээхэн онцлогтой. Тэгвэл он солигдохоос өмнө ерөнхий найруулагч, ерөнхий зохиолч С. Бүжин дахин шинэ уран бүтээлээ амилуулж чадсан нь "Сургуулийн сүнс 2"  байлаа. 

Нээлтээ хийгээд гуравхан хоног болсон ч олон хүмүүсийн сонирхолыг татаж хүлээлт үүсгэсэн шалтгаан нь киноны зохиол, төрөл жанр мөн жүжигчдийн бүрэлдэхүүнээс шалтгаалсан болов уу? Өмнөх кинонд тоглож байсан залуу уран бүтээлчид байхаас гадна шинэ өнгө төрхийг бүрдүүлэх чадварлаг залуу уран бүтээлчид энэ кинонд нэгджээ. Мөн туршлагатай олны танил жүжигчид байсныг юунд нуухав. Олон талаасаа сонирхол болон айдсыг зэрэг дагуулсан "Сургуулийн сүнс 2" бүрэн хэмжээний аймшгийн кино бүх кино театруудаар гарч байгаа билээ.