Яндан хөөлдөг ядуу сэтгэлгээтэй ТӨР

Яндан хөөлдөг ядуу сэтгэлгээтэй ТӨР

Яндангаа хөөлөе. Айл бүр яндантай бай. Яндангаа жил бүр сайн хөөл. Яг л социалзим эргэн ирлээ. Улаанбаатар хотод 250,000 орчим яндан байдаг. Эдгээр янданг бууруулахгүйгээр утааны тухай яриад ч нэмэргүй гэдгийг өнгөрсөн арав, хорин жил болсон бүхий л бодлого шийдвэр харуулчлаа. Гэтэл яндангаа хөөл гэсэн ядмагхан уриалгыг дэвшүүлээд, түүнийг сурталчилж буйг хараад төрөө өрөвдөх шиг. 

Төр бол бодлого гаргагч. Харин өнөөдрийн төрд гаргаж буй бодлого нь яндангаа хөөлөх аян өрнүүлэх юм байна. Яндан бол байх ёстой зүйл. Харин түүнийгээ хөөлж, хэдүүллээ утаанаасаа бага ч гэсэн салая гэх болчимгүй үгийг саяхан томилогдсон дэд сайд нь яриад сууж байна. 

Эх сурвалж: analiznews.mn 

Янданг цөөлөх тухай ямар ч бодлого энэ засаг төрд алга. Өнөөдөр барилгын салбар нь элгээрээ хэвтчихсэн. Иргэдийн орон сууцанд оруулах ёстой ипотекийн зээл нь гацчихсан. Эргэн төлөлтөө хоёр жил хойшлуулснаар эргэлтийн судас тасалдсан байдалтай байгаа. Барилгын салбар тэг зогссон гэхэд болно. 

Харин бодлого гаргаж, зөв замаар явуулах ёстой төр нь зөвхөн утааны тухай сонсож, өнөөхөө бууруулна хэмээн яндангаа хөөлөх ядмаг санааг боловсруулаад сууж байна. Янданг хөөлөх нь яг үнэндээ яам бодлого гаргаад л хийдэг ажил биш юм аа. Үүнийг хот, дүүрэг, хороо гээд санаачлаад хийчихэж болно. Гагцхүү яам нь янданг хөөлөх бодлого тодорхойлж буйгийн цаана яндантай нь байлгах сонирхол энэ төрд байна гэсэн хардлага төрүүлж байна. 

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ нь болохоор яам утаанд хамаагүй хэмээн өөрөөсөө зайлуулж суудаг. Харин дэд сайд М.Ганбаатар нь янпангаа хөөлж, янданг цахимаар хянана хэмээн үлгэр яриад сууж байна. Алив сайд, дэд сайд нараа төрийн хүн шиг бодлого тодорхойлж, түмний асуудлыг даамжуурлах биш шийдэл олж ярь. Утааг бууруулах тухай зөв бодлого гарга гэсэн болохоос утааг байлгахын тулд янданг хадгал гэж та бүхнийг наана чинь залаагүй шүү.