Л.Оюун-Эрдэнэ: Парламентад олон намын төлөөлөл орох ёстой

Л.Оюун-Эрдэнэ: Парламентад олон намын төлөөлөл орох ёстой

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Парламент бүтэн биш буюу нийт иргэдийг төлөөлж чадахгүй байна. Парламентад ард түмэн түр хугацаанд эрхээ шилжүүлдэг. Олон нам парламентад орох ёстой. Бид өнөөгийн мажоритар тогтолцоогоо хувь тэнцүүлсэн болговол иргэдийн санал гээгдэхгүй, харин асуудал хугацаа сунжрах эрсдэлтэй. Яагаад ийм байдалд хүрэв гэж бид сууриа харах хэрэгтэй. 1990 оны хувьсгалаас хойш бид 30 жилийг өнгөрөөлөө.         

Би авлигын эсрэг хатуу тэмцэнэ. Гэхдээ би шүүхэд нөлөөлөх эрхгүй тул Засгийн газар олж авсан баримтаа ил болгох боломжтой. Нийгмийг бухимдууллаа хэмээн намайг шүүмжилдэг. Би хэн нэгний мууг үзэх гэсэндээ биш цаашид ийм алдаа дахин битгий гараасай гэсэндээ зарим зүйлийг ил болгосон. УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах эрх надад байхгүй. Далд байгааг ил гаргаж л асуудлыг шийднэ.

АН, МАН гэж ярьдаг ч нүүрс, зэсийн хоёр л нам бий. Бид сэтгэл хөдлөлөөр, экстрим аргаар хандаж болохгүй. Тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал хамгийн чухал.