БЗД-ийн Эрүүл мэндийн төвийн эмч ажилчдын цалин өнгөрсөн оноос нэмэгджээ.

БЗД-ийн Эрүүл мэндийн төвийн эмч ажилчдын цалин өнгөрсөн оноос нэмэгджээ.

Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төв нь 2022 онд нийт эмч, сувилагч, ажилчдын нийгмийн баталгааг сайжруулах зорилгоор үндсмэн цалинг 2022 оны 7 дугаар сараас 25-55 хувиар нэмэгдүүлсэн, 13дах сарын цалинг бүх ажилчдад олгосон, 5 ажилтанд орон сууцны урьдчилгаа тус бүр 30 сая, 6 ажилтанд орон сууцны урьдчилгаа 10 сая төгрөгний дэмжлэг үзүүлсэн, гэр хороололд амьдардаг 70 ажилтанд 3 сарын хэрэглээгээр тооцож сайжруулсан түлшний мөнгө олгосон, 13 дахь сарын цалинг бүх ажилчдад олгосон, Төрийн сангийн зардлаар үндсэн мэргэжлээр 13 эмчийг сургасан байна. Энэ нь байгууллагын хүний нөөцийг тогтвор суурьшилтай ажиллах нөхцлийг нэмэгдүүлсэн, ажлаас гарах хөдөлгөөнийг сааруулахад хөшүүрэг болсон бөгөөд энэ онд ажлын сул орон тоо 105 буюу 31 хувийг эзэлж байсан бол жилийн эцсийн байдлаар 5 хувь болж буурч хүний нөөцийн дутагдлыг эрс бууруулж, нөхөж ажиллаж чадсан байна. Цаашид нийт ажилчдын үндсэн цалинг тогтвортойгоор нэмэгдүүлж, нийгмийн асуудлыг өргөн цар хүрээтэй шийдвэрлэх, тогтвор суурьшлтай ажиллах, чадварлаг боловсон хүчнээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх бодлого барин ажиллаж байна.