Сургууль_ цэцэрлэгийн нүхэн жорлонг боловсон болгож байна

Сургууль_ цэцэрлэгийн нүхэн жорлонг боловсон болгож байна

Орон нутгийн сургууль, цэцэрлэг, дотуур байр зэрэг 819 обьектын гаднах нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламжаар солих ажлыг 2021 онд эхлүүлж 4 үе шаттай хэрэгжүүлж байна. 

I, II ээлж: 
16 аймаг, 92 сумын 307 сургууль, цэцэрлэг, дотуур байрны ариун цэврийн байгууламжийн ажлыг 26 аж ахуйн нэгжтэй хамтран хэрэгжүүллээ. Барилга угсралтын ажлын хэрэгжилт 80 хувьтай, санхүүжилтийн гүйцэтгэл 66.2 хувьтай байна.

III ээлж: 
15 аймгийн 113 суманд 280 сургууль, цэцэрлэг, дотуур байрын зураг төсөл боловсруулах ажлын гэрээг 7 аж ахуйн нэгжтэй байгуулсан.

IV ээлж:  
Хэрэгжүүлэхээр төлөвлөсөн 17 аймгийн 88 сумын 200 объектын жагсаалтыг холбогдох аймгуудын Засаг дарга болон Боловсрол, шинжлэх ухааны газруудаар нарийвчлан бодит судалгааг гаргуулан авч төлөвлөгөөнд тусгаж 2023-2024 оны хичээлийн жилд бүрэн хэрэгжүүлж дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.

Эрдэнэт ТӨҮГ-аас 2021, 2022 онд баталсан нийт 100 хүртэлх тэрбум төгрөгөөс 28.6 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг гүйцэтгэгч байгууллагад олгоод байна. Үлдэгдэл санахүүжилтийг 2023 онд үргэлжлүүлэн олгох асуудлыг засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ.