ГХЯ: Чехэд нас барсан эмэгтэйн үхэл гадны нөлөөгүй

ГХЯ: Чехэд нас барсан эмэгтэйн үхэл гадны нөлөөгүй

Чех улсад жирэмсэн 38 настай эмэгтэй нас барсан гэх мэдээлэл гарсан билээ. 

Энэхүү хэргийг Чех улсын цагдаагийн байгууллага шалгаж буй юм. Эхний үзлэгээр эмэгтэйн үхлийн шалтгааныг гадны нөлөөгүй гэсэн дүгнэлт гарсан талаар ГХЯ-ны косулын газрын дарга Болд мэдэгдлээ. 

Нас барсан эмэгтэйн нөхөртэй холбогдсон. Гадаад харилцааны яам бүх талаар хамтран ажиллаж буй. Мөн ар гэрийнх нь зүгээс нарийн мэдээллийг олон нийтэд өгөхгүй байхыг хүссэн. Иймээс өөр тайлбар хэлэх боломжгүй гэдгийг Гадаад харилцааны яамнаас илэрхийллээ. 

Дашрамд сонирхуулахад Гадаад харилцааны яамнаас гадаадад нас барсан болон гэмт хэрэгт холбогдсон иргэдэд эрх зүйн тусалцаа үзүүлэх, бусад хэлбэрээр туслах зэрэгт ихээхэн анхаарч буй гэнэ. Монгол улсын иргэд тухайн улсад очоод хууль зүйн мэдлэггүйн улмаас асуудалд орох нь элбэг байдаг. иймээс энэ тал дээр гадаад яам анхаарч, зохих шийдвэрүүдийг гаргаад эхэлсэн гэлээ.