
Р.ОТГОНЖАРГАЛ : Гаалийн төв лабораторийн шинжилгээний үр дүнг БНХАУ-ын нутаг дэвсгэрт хүлээн зөвшөөрөөд зогсохгүй ААН-дэд гадаад худалдааг хөнгөвчлөх, хугацаа, зардал чирэгдэл хэмнэх боломжтой болж байна






ГЕГ-ын дарга Р.Отгонжаргал хэлсэн үгэндээ “Гаалийн төв лаборатори нь Монгол Улсаас анх удаа БНХАУ-ын итгэмжлэгдсэн лабораторийн эрх авснаараа онцлог боллоо. Энэ нь цаашид олон бараа, бүтээгдэхүүний шинжилгээний чиглэлээр БНХАУ-ын итгэмжлэлийн хүрээг өргөтгөх, салбар лабораториудыг үндэсний болон олон улсын итгэмжлэлд хамруулах их ажлын үндэс суурь тавигдаж байна гэж үзэж байна. Иймээс Гаалийн төв болон салбар лабораторийн үйл ажиллагааг өргөжүүлэх, олон улсын итгэмжлэлд хамруулах их ажилд олон улсын зөвлөх үйлчилгээний төслийн баг гаалийн байгууллагатай хамтран ажиллана гэдэгт итгэлттэй байна" гэлээ.