П.БАТХУЯГИЙН НЭРЭМЖИТ УЛСЫН ШҮҮМЖИЙН УРАЛДААНЫ ДҮН ГАРЛАА

П.БАТХУЯГИЙН НЭРЭМЖИТ УЛСЫН ШҮҮМЖИЙН УРАЛДААНЫ ДҮН ГАРЛАА

          СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн Захиргааны зөвлөлийн санаачилгаар, эрдмийн хамт олны дэмжлэгээр энэ жилээс уран сайхны шүүмж бичлэгийн улсын уралдааныг "Зохиолч, судлаач, доктор Пүрэвхүүгийн Батхуяг"-ийн нэрэмжит болгон, "Мэргэжлийн судлаач шүүмжлэгч", "Оюутан, ахисан түвшний суралцагч" гэх хоёр ангиллаар зохион байгуулжээ. 

Уралдаанд нийт 31 шүүмж ирснээс "Мэргэжлийн судлаач шүүмжлэгч"-ийн ангилалд:

- I байр: Ө.Сумьяа "ТАМГАГҮЙ ТӨР"-ИЙГ УДИРДАГЧИД

- II байр: Б.Мөнх-Эрдэнэ (ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Утга зохиол судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан) "ӨНЧИН НЬ ӨНЧИНДӨӨ ДАССАН СЭТГЭЛИЙГ ДЭЛГЭСЭН НЬ" /"Тавиул", "Түнтүүлэй", "Эргэж ирэхгүй намар"-ийг шинжлэхүй/

  • III байр: С.Батзориг УХАМСРЫН БҮТЭЭЛ "ГЭМ ЗЭМ"

"Оюутан, ахисан түвшний суралцагч"-ийн ангилалд:

- I байр: Э.Нинжин (ТУС-ийн "Утга зохиол судлал" хөтөлбөрийн II курсийн оюутан) "ЭРДМИЙН ТЕАТРЫН УЛААН ХӨШИГГҮЙ ЖҮЖИГ"

  • II байр: Б.Батцоож (МУБИС-ийн Утга зохиол судлалын магистр) "ДУТУУ ТӨРСӨН УРАГ" БУЮУ "ТЭГРИ ЧИНУ" шүүмжээр тус тус байр эзэллээ.

   Уралдаанд шалгарсан шилдгүүдэд П.Батхуяг агсаны гэр бүл Баянжаргал ханийнхаа судалгааны номоос дурсгаж, хүндэтгэл үзүүлэв.


Сэтгүүлч: Г.Тунгалаг