"PEOPLE" сэтгүүлийн шилдгүүд

"PEOPLE" сэтгүүлийн шилдгүүд

 Монголын ТОП сэтгүүлийн нэг "PEOPLE" 21 аймаг 9 дүүргийн салбар бүрийн шилдгүүдийг онцлон  шалгаруулах ёслолын ажиллагаа амжилттай боллоо. 

THE HU ХАМТЛАГ- МОНГОЛ БАХАРХАЛ ГРАН-ПРИ ДЭЭД ШАГНАЛ    Дэлхийд Монголоо таниулаад зогсохгүй,  хүүхэд залууст үндэсний хөгжмөө таниулах, улс орныхоо эдийн засагт эерэг нөлөө авчрах том зорилгыг өвөртлөн яваа Чингис Хааны Одонт “The Hu” хамтлаг болон Чингис хааны одонт, Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Дашдондог та бүхэнд халуун баяр хүргэе. 2. ҮНДЭСНИЙ ОНЦЛОХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ГРАН ПРИ – “ХОВД ЭКО ЦЕМЕНТ” КОМПАНИ                   

              Монгол Улсын баруун таван аймгийг эко цементээр бүрэн хангаж байгаа байгууллага бол “Вестерн Холд” компанийн  “Ховд Эко Цемент” төсөл юм.  “Ховд Эко Цемент” төсөл  350 орчим байнгын ажлын байр бий болгож 3000 хүний аж амьдрал санхүүгийн орлогыг нэмэгдүүлэхэд нөлөөлсөн. Хоногт 1200-1300 тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай, жилдээ 300 мянган тонн цемент үйлдвэрлэж баруун бүсийн хэрэгцээг бүрэн хангана. 

  3. ҮНДЭСНИЙ БАРИЛГЫН САЛБАРЫН ГРАН-ПРИ ТӨСӨЛ- УЛААНБААТАР ПРОПЕРТИЗ

“Улаанбаатар Пропертиз” компанийн хамт олон хотын бүтээн байгуулалт өндөр хувь нэмэр оруулж байгаа билээ. Тухайлбал Х Апартмент, Скай Апартмент, Гранд Вилла, White House Residence, River Villa, Zaisan Villa зэрэг бүтээн байгуулалтуудыг сүндэрлүүлсэн танай хамт олонд баяр хүргэе.

4. ОНЦЛОХ ЗАСАГ ДАРГА-Р.СЭДДОРЖ

Өмнөговь аймгийн Засаг Дарга Р.Сэддоржийг Онцлох Засаг даргаар тодорлоо. 

  •  “Байгалийн түүхийн музей”, “Хөгжимт жүжгийн театр”-ын бүтээн байгуулалт 
  • “Шинэ мянган айл”, “Түрээсийн орон сууц” хөтөлбөр хэрэгжүүлсэн
  • Гэр хороололд цэвэр бохирын шугамын дэд бүтцийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэсэн
  • Аймгийнхаа төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлсэн
  • Орон нутагт ажиллаж байгаа нийт төрийн албан хаагчдад “Нутгийн дэм” хөтөлбөрийн хүрээнд сар бүр 400 мянган төгрөг хүртэлх дэмжлэг олгосоор байна
  • Усны асуудлыг шийдэж инженерийн хийцтэй 200-аад худгийг гарган, 100 гаруй худгийг засварлажээ
  • “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд улсын хэмжээнд хамгийн олон модыг тарьж ургуулсан
  • Улсын төсөвт 3,3 дахин их төсөв төвлөрүүлсэн
  • Бүх сумдаа хатуу хучилттай замаар холбох ажлыг эхлүүлсэн зэрэг ажлуудыг амжилттай хэрэгжүүлсэн. 

5. ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН САЛБАРЫН ОНЦЛОХ ХҮН – Н.ӨНӨРЦЭЦЭГ

  Хөгжлийн Банкны зээлтэй холбоотой асуудлыг шуурхайлан, тууштай эрэн сурвалжилснаар нийт 1 их наяд 800 тэрбум төгрөгийн өрийн 1 их наяд 250 тэрбум төгрөгийг ганцхан жилийн дотор төлүүлж чадсан, ард түмний дуу хоолой, түүчээ болсон дайчин бүсгүйд баяр хүргэе. 

6.ОНЦЛОХ ЭРДЭМТЭН – ОЮУНЫ ӨМЧИЙН ИТГЭМЖЛЭГДСЭН ТӨЛӨӨЛӨГЧ Д.ДЭМБЭРЭЛ

Онцлох эрдэмтнээр Оюуны Өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дэмбэрэл тодорлоо. 1987 онд БНМАУ-ын Барааны тэмдгийн дүрмийг боловсруулж Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор батлуулсан. Мөн онд БНМАУ-ын анхны нээлт, 1988 онд Монгол Улсын хоёр дахь нээлт, 1993 онд Монгол улсын гурав, дөрөв, тав, зургаа дугаар нээлтүүдийн томъёоллыг нээлт гаргагчидтай хамтран бэлтгэж баталгаажуулах ажлыг гүйцэтгэсэн. 1994 онд Патентийн тухай, Зохиогчийн эрхийн тухай Монгол улсын хуулиудын анхны төслийн эхийг бэлтгэх ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажиллаж Улсын их хурлын 1994 оны 6 сарын 24, 25–ны тогтоолоор баталгаажуулсан. Шинэ бүтээлийн 250, ашигтай загварын 120, бүтээгдэхүүний загварын 70 гаруй бүтээлийг патентаар баталгаажуулах ажлыг биечлэн гүйцэтгэсэн ийм бахархам түүхэн гавьяатай хүн юм.

7. УУЛ УУРХАЙН САЛБАРЫН ОНЦЛОХ БАЙГУУЛЛАГА – ОЮУ ТОЛГОЙ КОМПАНИ

      Оюу Толгойн гүний уурхай бүрэн ашиглалтад орсноор Монгол Улс дэлхийд тавд эрэмблэгдэх өндөр технологийн гүний уурхайтай болж, ОУ-ын зах зээлд зэсийн томоохон тоглогчдын нэгд зүй ёсоор тооцогдож, Монгол Улсын эдийн засаг болон төсөвт оруулах үр өгөөж хамгийн багадаа гурав дахин нэмэгдэх боломжтой боллоо. 

8. ҮНДЭСНИЙ ОНЦЛОХ БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ – ГАН ХИЙЦ КОМПАНИ

Монгол Улсын Зөвлөх Инженер, Аж үйлдвэрийн Гавьяат Ажилтан, МУ-ын шилдэг зохион бүтээгч, Ган Хийц Компаний Ерөнхий Захирал Даваасүрэн  2005 оноос эхлэн “Сэндвич хавтан”-гийн үйлдвэрийг байгуулж зам тээвэр, уул уурхай, барилгын салбаруудад өргөнөөр ашиглах бүх боломжийг нээж өгсөн. Үүний үр дүнд БНХАУ-аас өндөр үнээр худалдан авч байсан сэндвич хавтанг эх орондоо үйлдвэрлэх боломжтой болж, 2006 оноос төмөр бетон тулгуур үйлдвэрлэх “Хүчитгэсэн бетон хийц” ХХК-г байгуулан эрчим хүчний салбарт өргөнөөр ашиглагдах бетонон тулгуур баганыг үйлдвэрлэх болсноор байгаль орчинд хор нөлөөгүй хаягдалгүй технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. 

9. ҮНДЭСНИЙ ОНЦЛОХ БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭГЧ -  MONGOL MADE

       Монгол Мэйд төслийн хамт олон өнөөдөр 1000 эмэгтэйг ажлын байраар хангаж, Монгол бүсгүйчүүдээ эко бүтээгдэхүүнээр хангахаас гадна үйлдвэрээ нээж амжсан. Тэд энэ сарын 8-нд буюу Олон Улсын Эмэгтэйчүүдийн Эрхийг Хамгаалах Өдрөөр анхны органик дэлгүүрээ нээсэн билээ. Монгол Мэйд төслийн хамт олон эх орныхоо 21 аймаг, 9 дүүрэгт ажиллаж, амьдарч байгаа эмэгтэйчүүддээ зориулан бизнесийн боломж олгож, тус төслийн 25 нэр төрлийн бүтээгдэхүүнүүдээс  хямдралтай үнээр авч өөрсдийн оршин суугаа аймаг, хот, дүүрэгтээ борлуулах боломжийг олгохын зэрэгцээ гарааны бизнест нь хөнгөлөлттэй зээл олгож байгаа юм.

10. ҮНДЭСНИЙ ХУДАЛДААНЫ САЛБАРЫН ОНЦЛОХ БАЙГУУЛЛАГА – ИМАРТ СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮР

Нээгдээд зургаан жил болж буй ИМартчууд 6G үйлчилгээг амжилттай нэвтрүүлээд байна. Дэвшилтэт технологийн шийдэл бүхий энэхүү Аппликейшныг үйлчлүүлэгчиддээ зориулан хэрэглээнд нэвтрүүлснээр үйлчлүүлэгч, хэрэглэгчид цагаа хэмнэх, онооны картаа ашиглах, барааны нэгдсэн мэдээлэл, хямдрал урамшууллын мэдээлэлтэй танилцах, төлбөр тооцооны аюулгүй байдал, онлайнаар худалдан авалт хийх боломжтой болж байгаа юм.

11. ОЛНЫ ТААШААЛД НИЙЦСЭН ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ОНЦЛОХ БАЙГУУЛЛАГА – UB CAB

     Технологийн дэвшилтэт GPS, төлбөр тооцооны ухаалаг системд суурилсан такси тээврийн үйлчилгээг хэрэглэгчдэд нэвтрүүлсэн тус хамт олон билээ. Тус хамт олон UB Cab аппликэйшнаа үргэлж шинэчлэн сайжруулж, үйлчилгээний чанар, найдвартай байдлыг өндөр түвшинд хадгалдаг билээ. Түргэн шуурхай, найдвартай, 24 цагийн такси дуудлагын аппликейшны хамт олныхоо цаашдын ажил үйлст амжилт хүсье.

12. ОНЫ ОНЦЛОХ ОЮУНЫ ШИЛДЭГ БҮТЭЭЛЭЭР - СИ ЭН ИКС СТРАТЕГИ ТОДОРЧЭЭ

     Cи Эн Икс стратеги нь Хөрөнгийн зах зээл дээрх гадаад валютын арилжааны бүтээгдэхүүний ханшийг тодорхойлох, ханшийн хөдөлгөөнийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр онолын түвшинд өндөр үр дүнтэй таамаглахад ашиглагдаж байгаа Монгол залуусын оюуны бүтээл юм. 

 

13.  ОНЦЛОХ ЭРҮҮЛ МЭНДИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭГЧ - АМИН ЧАНАР

   Онцлох эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээр-Амин Чанарыг тодорлоо. Эх орныхоо тал нутгийн Сарлагийн сүүний уургаас гаргаж авдаг Амин чанар пептид нь хүний биед 10-15 минутанд шингэж, эсийн төвшинд үйлчилдэг нь түмний талархлыг хүлээгээд байна.

14. БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ОНЦЛОХ БАЙГУУЛЛАГА – СИТИ ИХ СУРГУУЛЬ

    Монголын ууган хувийн сургуулиудын нэг Сити Их Сургууль нь 1998 онд Магадлан Итгэмжлэлийн Үндэсний Зөвлөлөөр анхан шатны болон ахисан түвшинд, харин 2005, 2010 онуудад магадлан итгэмжлэгдэж улмаар 2021 оны боловсролын салбарын оны шилдэг байгууллагаар тодорсон юм.

15.  ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ОНЦЛОХ БАЙГУУЛЛАГА – СИТИ ФАРМ

Сити фарм компани нь 2020 оны 11 сарын 01 -нд үүсгэн байгуулагдсан бөгөөд Улаанбаатар хотын 9 дүүрэгт 33 сүлжээ Эмийн сангийн үйл ажиллагаа явуулж, нийт 115 хүнийг тогтвортой байнгын ажлын байраар хангаж байна. Үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш тасралтүй өргөжсөөр 2021 онд таван шинэ салбар, 2022 онд арван шинэ салбар болон Цахим хүргэлттэй эмийн санг амжилттай нээн ажиллуулж бизнесийн хүрээгээ тэлж байна.

16. БАРИЛГЫН САЛБАРЫН ОНЦЛОХ БАЙГУУЛЛАГА – СҮМБЭР ЦАМХАГ ХХК

"Сүмбэр Цамхаг" компани нь  2017 оноос эхлэн 7 дахь жилдээ барилгын зөвлөх үйлчилгээ болон, захиалагчаар үйл ажиллагаа явуулж байна. Тэд БЗД-ийн 40-р хороон дахь 210 айлын “Хос сувд Residence 1” төсөл, 88 айлын “Хос сувд Residence 2” төслүүдийг санаачлан хэрэгжүүлсэн. 

17. ОНЦЛОХ ҮНДЭСНИЙ БРЭНД ҮЙЛДВЭРЛЭГЧ – ДӨРВӨН АРВАЙТ БРЭНД

“Дөрвөн Арвайт” брэндийн гол онцлог нь цор ганц хээ бүхий дахин давтагдашгүй торгоор, биед эвтэй, тохитой сайхан дээл, Монгол хувцас урладагт нь хэрэглэгч, үйлчлүүлэгчид эрхгүй дурлах болсон юм. Дөрвөн арвай буюу Таван нүдэн, зоосны хоёр тал гэсэн утгатай дээлийн хээ нь Хүннүгийн үеэс Өндөр Гэгээн хүртэлх цаг хугацаанд монголчуудын хаад, ноёд дээдсийн хүрээнийхний гол гоёл байсан юм. 

18. ОНЦЛОХ ИННОВАЦИ НЭВТРҮҮЛЭГЧ, САНААЧЛАГЧААР – ХАДЛАН ДЭЭЛ, FLAMES БРЭНД

      Монгол дээл хэмээх бидний үндэсний бахархал болсон хувцсыг орчин үеийн уур амьсгалтай бүрэн нийцүүлэн бидний сайн мэдэх “Хадлан” брэндийг үүсгэн байгуулагч хатагтай Т.Хонгорзул Онцлох инноваци нэвтрүүлэгч, санаачлагчаар тодорлоо.

19.  АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭГЧ ОНЦЛОХ АЙМАГ – БУЛГАН

Анхдагчдын өлгий нутаг болсон Булган аймаг “Аялал жуулчлалыг хөгжүүлэгч онцлох аймаг”-аар шалгарлаа. “RFC Mongolian Bulgankhangai 2022” ОУ-ын бартаат замын уралдаан, “ITM Mongolia 2022”, “Хамтын ажиллагаатай Булганчууд 2022” арга хэмжээдийн хүрээнд гадаадын 8500, дотоодын нийт 100.000 орчим аялагчид Булган аймгийг зорин ирснээр 1 тэрбум гаруй төгрөгийн борлуулалтын орлогыг орон нутгийн иргэд болон аж ахуйн нэгж байгууллагуудад төвлөрүүлсэн байна. Мөн түүнчлэн бидний сайн мэдэх “Алтаргана” ОУ-ын наадмыг 2024 онд Булган аймагт зохион байгуулахаар болсон байна.

20.  ХӨГЖЛИЙГ ТОДОРХОЙЛОГЧ ОНЦЛОХ ОРОН НУТАГ-ДОРНОГОВЬ

Хөгжлийг тодорхойлогч Онцлох орон нутгаар Дорноговь аймгийг тодорлоо. Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Дорноговь аймагт Газрын тос боловсруулах үйлдвэр барьж байгуулахаар шийдвэрлэсний дагуу дэд бүтцийн ажил, төмөр зам авто зам, цахилгаан дамжуулалтын ажил бүрэн дуусч, үйлдвэрийн барилга угсралтын ажил эхлээд байна. Энэхүү үйлдвэр ашиглалтад орсноор ажлын байр 600, дотоодын нийт бүтээгдэхүүн 10%-аар өснө. Дорноговь аймаг байнгын ажиллагаатай 2 боомттой бөгөөд Замын-Үүд боомтын өргөтгөлийг ашиглалтад хүлээн авснаар эдийн засагт том нөлөө үзүүлж эхэллээ. 

21.  ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ОРОН НУТАГ – ДУНДГОВЬ АЙМАГ

Хүүхдэд ээлтэй орон нутгаар Дундговь аймаг шалгарлаа. “Ид шидийн орон-3” жишиг төвийг байгуулахад хувь нэмэр, дэмжлэг, санал санаачилга, зүтгэл гаргасан Дундговь аймгийн Засаг Даргын Тамгын газрыг онцлов.

Ийнхүү Дундговь аймаг 21 аймгаас анхдагч болж, Лантуун дохио” ТББ орон нутагт “Ид шидийн орон-3” төслийг хамтран хэрэгжүүлсэн.

22.  ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ОНЦЛОХ ДҮҮРЭГ – СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

 Хүүхдэд ээлтэй онцлох дүүргээр Сонгинохайрхан дүүрэг тодорлоо. Тус дүүрэг өнөөдрийн байдлаар төрийн өмчийн 27 сургууль, 64 цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулж байна. 2023 онд 5 сургууль, 11 цэцэрлэг шинээр ашиглалтад орохоор хүлээгдэж байна. Сонгинохайрхан дүүргийн хувьд өнгөрөгч онд ЦЕГ “Анзаар” аяныг анхлан дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулж, 60 удаагийн сургалтаар 54000 гаруй иргэдийг хамруулсан.. Мөн хүүхдийн амьдрах аюулгүй орчныг бүрдүүлэн, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “ЭЭЛТЭЙ-ИРЭЭДҮЙ” нөлөөллийн аяныг зохион байгуулсан. Хүүхэд залуучуудын оюуны хөгжлийг дэмжих, гоо зүйн боловсрол олгох, хүүхэд залуучууд дэлхийн театр, урлагийн хөгжлөөс суралцах, үндэсний урлагаар уламжлан хөгжүүлэх зорилготой Хүүхэд залуучуудын театрын барилга баригдаж, ашиглалтад ороход бэлэн болоод байна.

23. ОНЦЛОХ БҮТЭЭН БАЙГУУЛАГЧ ДҮҮРЭГ – ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ

Нийслэлийн дүүргүүдээс анх удаа Чингэлтэй дүүрэг мөсөн гулгуурын талбайтай спорт цогцолбортой болсон. Тус спорт цогцолбор нь 7800 м2 талбайтай, нэг давхартаа усан бассейнтэй гэдгээрээ мөн онцлогтой. 1000 хүний суудалтай, дөрвөн давхар, жилийн 4 улиралд тасралтгүй үйл ажиллагаа явуулах боломжтой тус цогцолбор усан бассейн, бялдаржуулах танхим, бөх, бокс, теннисний өрөө, хоккейн талбайтай. Чингэлтэй дүүргийн бас нэгэн томоохон бүтээн байгуулалт нь теле камерын нэгдсэн төвийг байгуулсан явдал юм. Иргэдийн аюулгүй, ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилгоор өнгөрсөн оны 10 дугаар сард Чингэлтэй дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар камерын нэгдсэн төвийг байгуулснаар хэрэг зөрчлийн дуудлага мэдээлэл өмнөх үеэс 48.6 хувиар буурсан байна. Цаашид Чингэлтэй дүүргийн бүх хороог “Ногоон бүс” болгохоор төлөвлөн ажиллаж байна.

24. ШИНИЙГ САНААЧЛАГЧ, ХӨГЖЛИЙГ ТОДОРХОЙЛОГЧ, ОНЦЛОХ ДҮҮРЭГ – БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ

People сэтгүүлийн онцлох “Шинийг санаачлагч, хөгжлийг тодорхойлогч” дүүргээр Баянзүрх дүүрэг тодорлоо.2030 он хүртэлх Хөгжлийн зураглал, бодлогоо тодорхойлсон анхны дүүрэг боллоо. Шотэнгай, Базаар зэрэг ОУ-д шалгарсэн тэргүүн туршлагыг эх орондоо нэвтрүүлэгч түүчээ  Баянзүрх дүүрэг бий болголоо. Үлгэр жишээ болсон та бүхний цаашдын ажилд амжилт хүсье.

25. ОНЦЛОХ СПОРТЫН ХҮН – ОЮУН УХААНЫ СПОРТЫН ИХЭР ТАМИРЧИД БОЛОХ Н.ЭНХШҮР, Н.МӨНХШҮР

Монгол Улсын оюуны спортын бахархал болсон ихрүүд болох Н.Энхшүр, Н.Мөнхшүр нарыг People awards онцлох спортын алдартнуудаар өргөмжлөгдлөө.  Ихэр охид маань энэ сарын 26-нд Хятад улсад зохион байгуулагсдан, тархины хязгааргүй чадварыг харуулах зорилготой, Хятадын хамгийн олон үзэгчтэй “Super brain” телевизийн шоу нэвтрүүлэгт оролцож Хятадын ой тогтоолтын аваргуудыг 5:6-ын харьцаагаар ялж, Монголынхоо нэрийг дэлхийн тавцанд гаргасан үнэлж баршгүй гавьяатай охид юм. 

26. ОНЦЛОХ ЗАЛУУ МАНЛАЙЛАГЧ-Э.ПҮРЭВДАВАА

Онцлох залуу манлайлагчаар Э.Пүрэвдавааг тодорлоо. 15 жил БНСУ-д сурч боловсроод ирсэн тэрбээр 2022 оны зуны Азийн Халк хэмээх Солонгосын фитнесийн алдарт тамирчин Хан Чулсон болон тус улсын 50 тамирчинг эх орондоо авч ирж, 200 сая төгрөгийн шагналын сантай тэмцээнийг анх удаа эх орондоо нэр төртэйгээр зохион байгуулсан. Мөн АНУ-ын кино компани болох Нетфлексийн зураг авалтыг эх орондоо хийлгэж, үзэсгэлэнт байгаль, үндэснийхээ өв уламжлалыг дэлхий нийтэд сурталчлан таниулах ажлыг амжилттай зохион байгуулжээ. АНУ, БНСУ-д борлуулалттай MAXQ сэтгүүлд 

27.  ҮНДЭСНИЙ ӨВ СОЁЛЫГ ДЭЛГЭРҮҮЛЭГЧ ОНЦЛОХ ХҮН – Б.НАРАНДЭЛГЭР БУЮУ РЭЙ

Монголын үндэсний биет бус өв болох хөөмий, цуур, хэл хуурыг ОУ-д сурталчлан таниулахад үнэтэй хувь нэмэр оруулж Монгол уламжлалт хөөмийг битбокстой хослуулсан “хөөмийбит”  этник шинэ төрөл жанрыг санаачлан хөгжүүлэгч, Монгол Улсын Соёлын элчээр 2021 онд томилогдсон Б.Нарандэлгэрийг бид People awards-ын үндэсний өв соёлыг дэлгэрүүлэгч онцлох хүнээр өргөмжлөв. 

28. ОНЦЛОХ ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ – ЗАЛУУ РЕППЕР YOUNG MO’G

Уран бүтээлийн гараагаа Youtube сувгаас эхэлсэн. Залуу уран бүтээл реппер залуу уран бүтээлээ тасралтгүй туурвиж 2022 онд “Наадий” дуу нь 6 сарын дотор 10 сая үзэгчийн хандалт авч, TRIPLE X AWARDS-аас Song of the Year шагналыг хүртсэн. 

29. ГОО САЙХНЫ САЛБАРЫН ОНЦЛОХ БАЙГУУЛЛАГА - NANI ESTHETIC

    Гоо сайхны салбарын онцлох байгууллагаар тодорсон NANI ESTHETIC салон тодорлоо. 2012 оноос тасралтгүй арьсны эрүүл ахуй гоо сайхан, биеийн нөхөн сэргээх физик эмчилгээ, үс хуйх арчилгаа, хумсны эрүүл ахуйн үйлчилгээгээр дагнан ажиллаж ирсэн уг хамт олон өдгөө үйлчлүүлэгчдийн талархлыг хүлээгээд байна.

 

 

 

Эх сурвалж: "PEOPLE" сэтгүүл

Бэлтгэсэн: И.Энх-Амгалан