Жу ярьж зусардагсад зугтах аргаа эрэлхийлж эхлэв

Жу ярьж зусардагсад зугтах аргаа эрэлхийлж эхлэв

Замын-Үүдийн боомтоор 69 машинаар нутгаасаа зугтсан ч Чингис хаан ОУ-ын нисэх буудлаар онгоцоор нутагтаа ирсэн Бадамжунай гэх улс төрч юу гэх бол гэсэн хүлээлт нийгэмд үүсээд байсан. 

Ам нээхгүй гэж байсан Т.Бадамжунайгийн бодол өөрчлөгджээ. Хууль хяналтын байгууллагын зүгээс Т.Бадамжунайг ам нээлгэхийн тулд олон арга хэрэглэж буй бололтой. Дуугүй байлаа гээд хэргээс мултрахгүй. Тиймээс дуугарч, өөрөө биш өрөөлийн хамт ялаа үүрэх нь шударга ёсонд нийцнэ гэж Т.Бадамжунай үзэв бололтой. 

Т.Бадамжунай ам нээж эхлэхтэй зэрэгцээд хотын газрын асуудалд нэр холбогдогч нар, нүүрсний хэрэгт гар хөл дүрсэн нөхөд, хөгжлийн банк, ЖДҮ гэх мэт олон хэргийн зах зухаас улс төрчдийн увиагүй үйлдэл ил гараад эхэлжээ. Энэ бүхэн нь араасаа асуудал, жагсаал дагуулж болзошгүй байна. 

Т.Бадамжунай хэр их ярина тэр хэмжээгээр хаврын улс төр буцалж эхлэх нь бололтой. Ялангуяа АН болон МАН-ын улс төрчид зэрэг сандралдаж буй нь өнөөх МАНАН гэх бүлгийн хүмүүс айж буйн илрэл гэдгийг улс төрийн хүрээнийхэн ярьж байна. 

Т.Бадамжунайн амнаас гарах үг бүр нь улс төрчдийг айдаст автуулж, асуудлын галыг өрдөж байна. Засгийн газрын хэрэгжүүлж буй авлигатай тэмцэх 5Ш хөтөлбөрийн үр дүн энэ мэт улс төрчдийн матаасаас илүү том далайцтай болох учигтай.