Улсын арслан О.Оюунболдыг Үндэсний бөхөөр барилдах эрхийг 8 эсвэл бүх насаар нь хасна

Улсын арслан О.Оюунболдыг Үндэсний бөхөөр барилдах эрхийг 8 эсвэл бүх насаар нь хасна

Үндэсний бөхийн допингийн асуудал хурцаар хөндөгдөх болсон. Жил бүрийн Үндэсний их баяр наадмын дараа хэн гэдэг бөх допинг хэрэглэв. Хэнийх нь цолыг хураах уу? гэдэг асуулт урган гардаг. Энэ жилийн хувьд цагаан сарын барилдаанд допингийн асуудлыг хөндөн бөхчүүдээс шинжилгээ авсан. 4 давж шөвгөрсөн 16 бөхөөс шинжилгээ авахад нэг л бөхөөс допинг илэрчээ. 

Үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжавын тайлбарлаж буйгаар бол “Хоёрдугаар сарын 20-н буюу битүүний өдөр 16 бөхөөс допингийн шинжилгээ авч гадагшаа явуулаад хариу нь 4 сарын 5-ны өдөр ирсэн юм. 14 хоногийн дотор буюу дөрөвдүгээр сарын 18-ны дотор допинг илэрсэн нэг бөх В сорьцоо шинжлүүлэх эсэхээ мэдэгдээрэй гэсэн 33 хуудас материал бидэнд ирээд байв. Бөхийн холбооны ажлын алба ирсэн өдөр нь тухайн бөхдөө энэ мэдээллийг хүргүүлэх гэж оролдсон. Гэвч утсаа аваагүй тул мессеж бичсэн. Маргаашнаас нь утас нь холбогдоогүй. Шинжилгээ өгөхдөө абөглөсөн анкет дээр гэрийн хаяг бчиээтэй байдаг тул тус хаягаар гурван удаа очсон ч хүн байгаагүй. Дөрөв дэх удаа буюу тавдугаар сарын 7-ны гэрт нь очиж хүлээлгэн өгч гарын үсэг зуруулсан. Тавдугаар сарын 7-н гэхээр нөгөө бөхийн эрхийн асуудал үүснэ. 14 хоног буюу тавдугаар сарын 21-ний дотор В сорьцоо шинжлүүлэх эсэхээ мэдэгдэх байсан. Анх хариу ирсэн өдрөөр тооцох юм юм бол бараг 2 сар хариу үйлдэл гаргасангүй. Тиймээс битүүний өдөр дөрөв давсан 16 бөхийн нэг улсын арслан Э.Оюунболдоос оксандролин, метандиенон гэсэн S1 бүлгийн анаболик стериод төрлийн бодис илэрсэн. Допингийн эсрэг үндэсний журманд заасны дагуу мөн олон улсын WADA-ийн журмын дагуу өнөөдөр хугацаа нь болоод зарлаж байна. Бид ирээд уулзчих болов уу, тайлбар өгөх болов уу гэж хоёр сар гаран хүлээсэн. Харамсалтай нь ирсэнгүй гэсэн тайлбарыг Үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав өгч байна. 

Ийнхүү Улсын арслан О.Оюунболд допингийн асуудалд гурвантаа нэр холбогдов. Өмнө нь нэг холбогдоод барилдах эрхээ хасуулсан. Мөн авсан аварга цолоо хураалгасан. Харин ийнхүү дахиад л нэр холбогдлоо. Одоо допингийн эсрэг үндэсний комисс, Үндэсний бөхийн холбооны дүрмийн дагуу Улсын арслан О.Оюунболдын барилдах эрхийг хөнгөндөө 8 жил.Хүндрэх бол бүх насаар нь хасах нь байна.