Хийлдэг гулгуур хийсэж 12 хүүхэд гэмтэж, 2 нь ухаангүй байна

Хийлдэг гулгуур хийсэж 12 хүүхэд гэмтэж, 2 нь ухаангүй байна

2023 оны тавдугаар сарын 27-ний өдрийн 15:00 цагт Баян-өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт төв талбайд хийлдэг гулгуур салхинд хийсч, тоглож байсан 15 хүүхдээс 12 хүүхэд гэмтэж, гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлж байна. Дээрх гэмтлийн улмаас хоёр хүүхэд хүнд ухаангүй сэхээний тасагт байна.

Салхи шуурга ихтэй үед хийлдэг гудсан тоглоом дээр хүүхэд тоглох нь эрсдэлтэй гэдгийг мэргэжлийн хүмүүс анхааруулж байна. Хийлдэг гулгуур бүхий тоглоом хийсэж хүүхэд гэмтэх, амь насаа алдах эрсдэл олон тохиолдож буй тухай анхааруулав. Баян-Өлгий аймагт болсон жишээнээс сурамж авч эцэг эхчүүд хүүхдээ хаана хэзээ тоглуулах вэ гэдгээ анхаарч байхыг хүслээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Asuudal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй

0/1000

Нийт: 0 сэтгэгдэлтэй