500 сая төгрөгийн тоног төхөөрөмжийн тээврийн зардлыг НИТХ шийдлээ

500 сая төгрөгийн тоног төхөөрөмжийн тээврийн зардлыг НИТХ шийдлээ

НИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан боллоо.  Хурлаар нийслэлийн “Өргөө” амаржих газарт дэмжлэг үзүүлэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн юм. 500 сая төгрөгийн  үнэ бүхий дурангийн хагалгааны тоног төхөөрөмжийг тун удахгүй тус эмнэлэг ашиглаж эхлэх нь ээ. Тус амаржих газар нь тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгдээгүй удсан.  2009 оноос хойш тус эмнэлэг тоног төхөөрөмжөө шинэчлэхээр ажиллаж байна. Австралийн Мельбүрн хотын “Рояал Вүмэн” эмнэлэгтэй НИТХ-ын дарга Ц.Сандуй холбогдон хэлэлцээр хийсний үндсэн дээр 500 сая төгрөгийн буцалтгүй тусламжаар дурангийн хагалгааны тоног төхөөрөмжийг авахаар болжээ. Гэтэл уг тоног төхөөрөмжийг монголруу тээвэрлэх зардал дээр эмнэлэг гацсан байна. Иймээс НИТХ-д дахин хандаж энэ асуудлаа шийдэж өгөхийг хүссэн дагуу НИТХ-ын тэргүүлэгчид хуралдаж уг асуудлыг хэлэлцсэн юм.

 Тоног төхөөрөмж авчрах зардлыг ИТХ-ын тэргүүлэгчдийн зүгээс гаргах нь зүйтэй гэдэг дээр санал нэгдсэн юм. Ачих, тээвэрлэх зардалд нийтдээ 10 сая төгрөгийг гаргахаар тогтсон. энэ хөрөнгийг НИТХ-ын төсвөөс гаргах шийдвэрийг баталлаа.НИТХ-ын Төлөөлөгчдийн зүгээс гаалийн татварыг хэрхэн шийдэх, тоног төхөөрөмжийн үр ашиг, хуучин эсэхийг лавлаж байсан. Австралиас ирэх эмнэлгийн хэрэгслүүд өмнө нь огт ашиглагдаж байгаагүй шинэ тоног төхөөрөмж.  өнөөдөр эх нярайн эндэгдэл их байгаа үед нэн шаардлагатай төхөөрөмжүүд юм байна. Харин гаалийн татварын асуудлыг ЭМЯ хариуцан ажиллаж байгаа гэсэн.  Яамны зүгээс гаалийнханд хандан татвараас чөлөөлөх хүсэлт илэрхийлжээ. Уг асуудал удахгүй нааштайгаар шийдэгдэнэ гэсэн хүлээлттэй байгаагаа  нийслэлийн “Өргөө” амаржих газрын дарга Д.Энхбаяр хэллээ.  Ингэснээр Австралийн нийслэлээс ямар ч саадгүйгээр орчин үеийн дурангийн хагалгааны цоо шинэ 500 гаруй сая төгрөгийн өртөгтэй аппарат Монголыг зорихоор боллоо.