Гандантэгчэнлин хийдийн урд талын авто замыг хааж, хучилт хийнэ

Гандантэгчэнлин хийдийн урд талын авто замыг хааж, хучилт хийнэ

Баянгол дүүрэг Занабазарын гудамж буюу Гандантэгчэнлин хийдийн урд талын авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засвар хийнэ.

 

Тодруулбал, нөгөөдөр буюу энэ сарын 19-ний 23.00 цагаас 22-ны 6.00 цаг хүртэл тус авто замыг хааж, хучилт хийнэ. Мөн суулт үүссэн хашлага болон инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулан засварлах юм.