Энэ долоо хоног болох урлаг, спортын тоглолтын хуваарь

Энэ долоо хоног болох урлаг, спортын тоглолтын хуваарь

Есдүгээр сарын 5-нд: 16:00 цагт  Ардын зураач, Төрийн шагналт, профессор Д.Амгалангийн мэндэлсний 90 насны ойд зориулсан “БИДНИЙ МӨРӨӨДӨЛ” үзэсгэлэн Монголын Уран зургийн галерейд нээлтээ хийнэ. 

Есдүгээр сарын 6-8-нд: “Хийморь” морьт харвааны ДАШТ “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болно.

Есдүгээр сарын 8-нд: Францын алдарт зохиолч Виктор Хюгогийн туурвисан бүтээлүүдийн ноён оргил болох “Инээмтгий хүн” романыг тайзны бүтээл болгосон визуал драмыг Pro театрын уран бүтээлчид РЦНК-ийн тайзнаа тоглоно. 

Есдүгээр сарын 8-нд: 15:00 цагаас НҮБ-ын Нийгэм, эдийн засгийн бодлогын зөвлөх, Колумбын Их сургуулийн зочин профессор, доктор Есуна Дугарова ЮНЕСКО-гийн дэргэдэх Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнд "Буриад-Монгол угсаатны ухамсарыг авч үлдэхэд эмэгтэйчүүдийн оролцоо, үүрэг" сэдвээр илтгэл хэлэлцүүлнэ.

Есдүгээр сарын 9-нд: Дуучин Б.Баярцэцэгийн Visual Live Concert “Шангри-Ла” зочид буудлын Ballroom-д болно. Тоглолтод дуучин Наагий, Тэмүүлэн болон “Мотив” хамтлаг оролцох бөгөөд ирсэн бүх үзэгчдэд "Тань руу нүүж явна" пянзыг 50 хувийн хөнгөлөлттэйгээр авах урьдчилсан эрхийг бэлэглэх ажээ.

Есдүгээр сарын 9-нд: Морьт харвааны үзүүлэх тоглолт Сүхбаатарын талбайд олон нийтэд сонирхуулна.

Есдүгээр сарын 9-нд: Дуучин Thunder "Нэг л өдөр" тоглолт 15-00 цагийн хооронд цэнгэлдэх хүрээлэнд болно.

Есдүгээр сарын 10-нд: “Хийморь” морьт харвааны ДАШТ-ээс шалгарсан тамирчид Монголын үндэсний уламжлалт харваа болох “Бөмбөг намнаа” төрөлд өрсөлдөж, шилдгээ шалгаруулна.

Есдүгээр сарын 9-10-нд: Дундговь аймгийн Говь-Угтаал суманд "Боржигон найр" өв соёл, ёс заншлыг сурталчлах соёлын хөтөлбөрийг зохион байгуулна.

Есдүгээр сарын 10-нд: 12:00 цагт Германы сонгодог зохиолч, яруу найрагч, найруулагч, театрын онолч Бертольт Брехтийн алдарт зохиолуудын нэг "Сычуаны сайн хүн" жүжгийг Монголын хүүхдийн ордны тайзнаа тоглоно.