Онцгой байдлын алба хаагчид 300 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ

Онцгой байдлын алба хаагчид 300 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймрийн 20, аврах ажиллагааны 4 дуудлагаар алба хаагчид үүрэг гүйцэтгэсэн байна.

Тэд нийт 300 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ. 

Гал түймэрт өртөж эрүүл мэнд, амь насаараа хохирох эрсдэлтэй бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг хангахыг Нийслэлийн онцгой байдлын газраас анхааруулж байна.