Улсын Филармонийн Морин хуурын чуулга Сиднейд бүрэн хэмжээний тоглолтоо анх удаагаа толилуулна

Улсын Филармонийн Морин хуурын чуулга Сиднейд бүрэн хэмжээний тоглолтоо анх удаагаа толилуулна

Улсын Филармонийн Морин хуурын чуулга нь Монгол Улс, Австралийн Холбооны Улс хоорондын соёл урлагийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд бүрэн хэмжээний тоглолтоо анх удаагаа Сиднейн дуурийн театрт толилуулахаар Австралийн Холбооны улсыг зорилоо.

Улсын Филармонийн захиргаа, уран сайхны зөвлөл болон Морин хуурын чуулгын уран бүтээлчид энэхүү айлчлан тоглолтод онцгой анхаарал хандуулж Монгол болон дэлхийн сонгодог бүтээлүүдээс бүрдсэн хөтөлбөрийг сонгон бэлтгэл сургуулилалтыг ханган ажиллаж байна гэж Монгол Улсын Филармониос мэдээллээ.