Залуус хөгжлийн оролцоогоо өөрсдөө ярьж, зөвлөлдөж байна

Залуус хөгжлийн оролцоогоо өөрсдөө ярьж, зөвлөлдөж байна

Нэгдсэн Үндэстний байгууллагаас жил бүрийн наймдугаар сарын 12-ны өдрийг “Дэлхийн Залуучуудын өдөр”, Монгол Улсад наймдугаар сарын 25-ны өдрийг “#Монголын_залуучуудын_өдөр” хэмээн тэмдэглэж, асуудал дэвшүүлсэн онцлог урианы хүрээнд шийдвэр гаргагчид, олон нийтийн анхаарлыг залуучуудын хөгжил оролцоог дэмжихэд хандуулдаг. Энэ жил Монголын залуучуудын өдрийг тохиолдуулан “Хүний эрхийг дээдэлсэн нийгэм цогцлооход төр, иргэний нийгэм, залуучуудын бүтээлч хамтын оролцоог бэхжүүлье” уриан дор Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын залуучуудын эвсэлтэй хамтран Залуучуудын есдүгээр чуулганыг Төрийн ордноо зохион байгуулж байна.

Чуулганы хэлэлцүүлэгт 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн төлөөлөл 800 гаруй залуус оролцож, залуучуудын хөгжил, оролцоог хангахад ямар асуудал тулгарч буй болоод цаашид төрөөс хэрэгжүүлэх бодлого шийдвэрт өөрсдийн байр суурь, санал санаачлагаа уламжилж байна.

Улмаар хүний эрхийг дээдэлсэн нийгэм цогцлооход залуучууд, төр, нийгмийн байгууллагууд нэгдэж, залуучуудын тогтвортой хөгжил, оролцоог хангахын төлөө ажиллана гэж үзэж байгаа юм.