Уулаар нойтон цас орно

Уулаар нойтон цас орно

Цаг уурын байгууллагаас өнөөдөр төвийн аймгуудын ихэнх нутгаар ахиухан хэмжээний бороо, уулаараа нойтон цас орж, нутгийн хойд хэсгээр сэрүүсэхийг анхааруулж байна. 

Өнгөрсөн хоногт баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн ихэнх газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр 0.0-26.0 мм бороо, дуу цахилгаантай аадар бороо орсон байна.

Үүнээс хоногийн нийлбэрээр хамгийн их нь Архангайн Батцэнгэлд 26.0 мм, Цахирт 23.0 мм, Эрдэнэбулганд 22.5 мм, Төвшрүүлэхэд 21.9 мм, Хөвсгөлийн Баянзүрхэд 21.0 мм, Архангайн Чулуутад 19.0, Хөвсгөлийн Мөрөнд 18.0 мм, бусад нутгаар 0.0-16.0 мм бороо орсон байна.