Дарханд эрдэнэшиш тариалж, худалдаалж байна

Дарханд эрдэнэшиш тариалж, худалдаалж байна

Олон талын өгөөжтэй ургац ихтэй таримал болох эрдэнэшишийн нийт ургацын 20%-ийг хүнсний зориулалтаар ашигладаг. 

Гурил, будаа хийхээс гадна консервлож болдог байна. 
Мөн цардуул, этилийн спирт, шар айраг, глюкоз, саахар, тос, Е аминдэм бусад бүтээгдэхүүн гаргаж авдаг.

1 кг үр нь 1.34 тэжээлийн нэгжтэй тэнцэх учир эрдэнэшиш маш чанартай тэжээл болдог. 
Мөн 1 кг үрэнд 78 г уураг агуулагддаг тул маш чанартай багсармал тэжээл хийх боломжтой.
Эрдэнэшишээр ногоон тэжээл бэлтгэхээс гадна иш, навч, боргоцойн гол мэт хаягдлаар мал тэжээдэг.