Нийтийн тээврийн 3 чиглэлийн үйлчилгээний цагийн хуваарьт өөрчлөлт орууллаа

Нийтийн тээврийн 3 чиглэлийн үйлчилгээний цагийн хуваарьт өөрчлөлт орууллаа

Нийтийн тээврийн газраас автобусны хүртээмж, хүлээгдлийн хугацааг багасгах зорилгоор 2023 оны есдүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн Нисэх Яармагийн иргэд, зорчигчдын үйлчлүүлдэг нийтийн тээврийн 3 чиглэлийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулаад байна.

Наадамчдын зам, Нисэх, Яармагийн чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээ өмнө нь 06:20 минутаас эхэлдэг байсан бол өнөөдрөөс 06:00 цагаас иргэдэд үйлчилж байна. 

Тодруулбал: 

Ч:7 “Нисэх-МУБИС-Ард кино театр” 

Ч:9 “Нисэх-Нарны гүүр-Хүнсний 4 дэлгүүр” 

Ч:77 “Нисэх-Яармаг-120 мянгат”  гэсэн 3 чиглэл ба эдгээр чиглэлүүдэд нийт 42 тээврийн хэрэгслээр нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг юм. 

НИЙСЛЭЛИЙН  НИЙТИЙН ТЭЭВРИЙН ГАЗАР