“HISTORIA” сэтгүүл Монголын эзэнт гүрний талаар нийтэлжээ

“HISTORIA” сэтгүүл Монголын эзэнт гүрний талаар нийтэлжээ

Бүгд Найрамдах Франц Улсын Нант хотын түүхийн музейд “Чингис хаан- Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнг тун удахгүй толилуулахтай холбогдуулан Монголын эзэнт гүрэн, Чингис хаан болон Чингис хаан музейн талаар франц хэлтэн орнуудын соёл урлаг, түүхийн салбарт нэр хүндтэй “HISTORIA” сэтгүүлийн 9-11 дүгээр сарын (№69) тусгай дугаарт олон сонирхолтой нийтлэлүүд хэвлэгдлээ.

Эрдэм шинжилгээ, түүх, соёлын чухал ач холбогдолтой энэхүү төсөл нь олон хүний уйгагүй хамтын ажиллагааны үр дүнд ажил хэрэг болсон юм. Тухайлбал, Монгол судлаач, Нантеррийн их сургуулийн профессор, “Чингис хаан- Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнгийн шинжлэх ухааны куратор хатагтай Мари Фабру, олон улсын эрдэмтэд хамтран ажиллаж үнэтэй хувь нэмрээ оруулсан бөгөөд Гадаад харилцааны яам, Монгол Улсаас Франц Улсад суугаа Элчин сайдын яам холбогдох дэмжлэгийг үзүүлж, хамтран ажиллаж байна.