Нөхөн сэргээх гоо сайхны мэс засалчдын 7-р чуулга уулзалт боллоо

Нөхөн сэргээх гоо сайхны мэс засалчдын 7-р чуулга уулзалт боллоо

Өнөөдөр “Монголын нөхөн сэргээх гоо сайхны мэс засалчдын нийгэмлэг”-ийн 7 дах удаагийн чуулга уулзалт амжилттай зохион байгуулагдлаа.

Чуулга уулзалтаар нөхөн сэргээх гоо сайхны мэс засал хийдэг улсын болон хувийн эмнэлгүүдийн төлөөлөл оролцож ололт, амжилт, туршлага мэдээлэл солилцож, эрдэм шинжилгээний илтгэл хэлэлцүүлэг хийдэг уламжлалтай. Энэ удаагийн хурлаар 100 аад эмч нарийн мэргэжилтнүүд 20 орчим илтгэлийг хэлэлцүүллээ. Түүнчлэн нөхөн сэргээх гоо сайхны чиглэлийн эмнэлгийн тоног төхөөрөмж, имплант протезын үзэсгэлэн худалдаа давхар зохион байгуулагдлаа.

Энэ удаагийн чуулга уулзалтын онцлог нь “АНУ-ын пластик мэс заслын нийгэмлэг”, “Монголын арьс судлаачдын нийгэмлэг”-үүдтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж байгаа явдал юм” хэмээн “Нөхөн сэргээх гоо засалчдын нийгэмлэг”-ийн ерөнхий нарийн бичиг Г.Билгүүдэй ярилаа.

Тэрээр үргэлжлүүлэн нийгэмлэг үйл ажиллагааныхаа хүрээнд гишүүн эмч нараа ОУ-ын хэмжээнд гадагшаа сургалт семинарт тогтмол хамруулж, чадавхжуулдаг бөгөөд Солонгос, Тайван, Тайланд, Сингапур зэрэг улсуудын пластик мэс заслын нийгэмлэгүүдтэй хамтран ажиллах эмч солилцоо, богино хугацааны сургалтыг хамтран зохион байгуулаад явж байна. Манай улсын эмч нарын мэдлэг чадвар сайжирч иргэд ч гоо сайхны мэс заслыг гадагшаа явж хийлгэдэг байсан бол тэгэх шаардлагагүй эх орондоо бусад орноос харьцангуй хямд үнээр чанартай үйлчилгээ авах боломжтой болсныг таашааж хүлээж авч байгаа.