"Шинжлэх ухаан, технологи, инновацыг орон нутагт хөгжүүлэх аян" Завхан аймагт болж байна

"Шинжлэх ухаан, технологи, инновацыг орон нутагт хөгжүүлэх аян" Завхан аймагт болж байна

Есдүгээр сарын 28-29-ний өдрүүдэд Завхан аймагт "Шинжлэх ухаан, технологи, инновацыг орон нутагт хөгжүүлэх аян" үргэлжилж байна.

Энэ аяныг Боловсрол, шинжлэх ухааны яам, Шинжлэх ухаан технологийн сан, Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний байгууллага, Шинжлэх ухааны академи, Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулж байна.

Тус аяны хүрээнд “Бүс нутгийн хөгжил, төлөвлөлт, гарц шийдэл” бодлогын хэлэлцүүлэг, Инновацын бүтээгдэхүүний үзэсгэлэн, “Миний анхны инженерчлэл”, “Стартап менторшип” арга хэмжээ, “SciCon-Завхан” шинжлэх ухаан, танин мэдэхүйн арга хэмжээ, “Засагт хан аймгийн Сартуул Сэцэн засгийн хошуу: Түүх, соёл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болох юм.