Ж.Энхбаяр: Засгийн газрыг огцруулах асуудлыг ярина

Ж.Энхбаяр: Засгийн газрыг огцруулах асуудлыг ярина

Улсын их хурлын гишүүн Ж.Энхбаярын хувьд засгийн газрынхаа үйл ажиллагаанд төдийлөн сайн гэх үнэлгээг өгөхгүй байгаа. Ийм ч учраас тэрээр хэд хэдэн удаа Мэргэжлийн засгийн газрын сайд нарыг огцруулах асуудлыг хөндөж байсан. Тухайлбал төсвийн хэлэлцүүлгийн үед Сангийн сайд Б.Чойжилсүрэнг шүүмжилж, огцруулах эсэх асуудлыг засгийн газрынхаа түвшинд ярихыг анхааруулж байлаа. Харин хамгийн сүүлд Хил хамгаалах тухай хуулийн хүрээнд асуудлыг хөндөж хууль зүйн сайдыг огцруулах эсэх асуудлыг ярина гэдгээ мэдэгдээд байна.