Төмсний хураалт 50.7 хувь, хүнсний ногооны хураалт 48.9 хувьтай байна

Төмсний хураалт 50.7 хувь, хүнсний ногооны хураалт 48.9 хувьтай байна

2023 оны есдүгээр сарын 29-ний байдлаар 28.6 мянган га-гаас 37.9 мянган тонн үр тариа, үүнээс 26.4 мянган га-гаас 34.8 мянган тонн улаанбуудай, 9.2 мянган га-гаас 82.2 мянган тонн төмс, 6.6 мянган га-гаас 72.9 мянган тонн хүнсний ногоо, 20.0 мянган га-гаас 35.8 мянган тонн тэжээлийн ургамал, 9.0 мянган га-гаас 3.0 мянган тонн тосны ургамал тус тус хураан авсан мэдээтэй байна.

Төмсний хураалт 50.7 хувь, хүнсний ногооны хураалт 48.9 хувьтай байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.