Шатахуун түгээх станц дэлбэрэх аюултай байжээ

Шатахуун түгээх станц дэлбэрэх аюултай байжээ

"Налайх дүүргийн 1-р хороо Өвөршандад "Петровис" шатахуун түгээх станцын хойно 50 метр зайд өвс ачсан ачааны автомашин шатаж байна" гэсэн дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ГТУА 28-р ангийн 11 алба хаагч 3 нэгж техниктэй ажиллаж, 21:36 цагт галын тархалтыг зогсоож, 22:55 цагт гал түймрийг бүрэн унтраажээ. 

Хэрэв гал дэлгэрсэн бол шатахуун түгээх станц дэлбэрэх эрсдэл өндөр байсныг гал сөнөөгчид аюулгүй болгож ажилласан байна гэж НОБГ-аас мэдээллээ.