Хөшигийн хөндий-Улаанбаатар чиглэлийн хурдны авто замд төлөвлөгөөт хяналт шалгалт хийлээ

Хөшигийн хөндий-Улаанбаатар чиглэлийн хурдны авто замд төлөвлөгөөт хяналт шалгалт хийлээ

Зам, тээврийн хөгжлийн яамны Салбарын хяналтын газраас "Чингис хаан” олон улсын нисэх буудал, Хөшигийн хөндий-Улаанбаатар чиглэлийн 32.226 км хурдны авто зам, шинэ нисэх буудлын зам талбай, ус зайлуулах байгууламж, шинэ нисэх буудлаас Улаанбаатар-Мандалговь чиглэлийн зам хүртэлх хатуу хучилттай авто зам, замын байгууламжийн ашиглалтын байдалд 2023 оны аравдугаар сарын 2-ны өдөр төлөвлөгөөт хяналт шалгалт хийлээ.

Тухайн орчимд 2023 оны долдугаар сарын 16-ны өдөр орсон усархаг аадар борооны улмаас гарсан эвдрэл гэмтэл, үүссэн нөхцөл байдал, авсан арга хэмжээний хэрэгжилтэд газар дээр нь үзлэг шалгалт хийсэн байна.

Иргэний нисэхийн ерөнхий газар, “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт" ХХК, “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК, гүйцэтгэгч “Чайна Тиэсижү Инженеринг групп” ХХК, ”Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ, хариуцагч “Төв АЗЗА” ТӨХК болон бусад холбогдох байгууллагын төлөөллийг байлцуулан хяналт шалгалтыг газар дээр нь хийж гүйцэтгэсэн болно.

Эх сурвалж: ЗТХЯ