“Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” эхэллээ

“Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” эхэллээ

Байгалийг нөхөн сэргээж, хамгаалахад иргэдийн оролцоог хангах, ойн сан, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй олон талт ажлуудыг эрчимжүүлэх зорилгоор үндэсний мод тарих өдрийг жил бүр зохион байгуулдаг.

Энэ хүрээнд 2023 оны намрын бүх нийтээр мод тарих өдрүүдийг аравдугаар сарын 4-16-ны хооронд зохион байгуулж,

  • Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, “IGM” цэцэрлэгт хүрээлэн
  • Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Түргэний гол дагуух “Ногоон хэрэм” зурвас
  • Налайх дүүргийн 7 дугаар хороо, “Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэн”
  • Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Баянгол цэцэрлэгт хүрээлэн”
  • Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, “Инчон мөрөөдлийн төгөл”
  • Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дээд салхит “Хайрхан хөгжлийн төв”
  • Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Айцын ам
  • Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртын зам-1, "УБЗАА - Мод үржүүлгийн газар" гэсэн байршлуудад мод тарина.

Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн бүх шатны байгууллагын мод тарих хуваарьтай ЭНД дарж танилцах боломжтой.

Бүх нийтээр мод тарих өдрүүдэд идэвхтэй оролцож, мод, бут, сөөг, цэцэг тарин, цаашид арчлан хамгаалахыг иргэдэд уриалж байна.